МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАВДУГААР ИХ ХУРАЛ БЯМБА ГАРАГТ БОЛНО
Монголын Хуульчдын холбооны ээлжит тавдугаар их хурал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт Соёлын төв өргөөнд эхэлнэ. Хуралд 474 хуульч төлөөлөгчөөр оролцох бөгөөд хурлаар дараах асуудлууыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:
- Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
- Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл өгөх;
- Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх;
- Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх;
- Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох
Холбоо барих: 70116364
ХӨТӨЛБӨР