Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч У.Хүрэлсүх, Г.Алтанчимэг нарт иргэн Э.Базарбидрэнгээс талархал ирүүллээ.
Тэрбээр талархалдаа "Өмгөөлөгч У.Хүрэлсүх, Г.Алтанчимэг нартаа маш их баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Эрүүгийн тухай хуулийн 12.14-т холбогдох хүнд зүйл ангитай хэрэгт миний өмгөөлөгчөөр оролцож намайг цагаатгуулж өгсөнд маш их баярлалаа. Хоёр өмгөөлөгчдөө цаашдынх нь ажилд амжилт хүсье" хэмээн талархал ирүүллээ.
Өмгөөлөгч У.Хүрэлсүх, Г.Алтанчимэг нарын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсье.