Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сантай хамтран "Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрүүгийн эрх зүйн чиг хандлага" сэдвээр хуульчдад зориулсан уулзалт, ярилцлага зохион байгуулах гэж байна. Тус сэдвээр ХБНГУ-ын Аугсбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эдийн засгийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Петер Казиске багш хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Уулзалт, ярилцлага 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:00-12:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Хуульчид та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарт 304 тоот Хуульчдын танхим
Бүртгүүлэх хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 29-нийг дуустал
Жич: Хүний тоо хязгаартай /Эхний 60 хүнийг бүртгэнэ/
Хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.