Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

     Монголын Хуульчдын холбоо, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр байгууллаа. Санамж бичгийн зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, эрх зүйн мэдээлэл болон туршлага солилцоход дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллахад оршино.

     Санамж бичигт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч буюу гүйцэтгэх захирал Б.Гантулга нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Сурендра Кумар Бансал, тус зөвлөлийн зөвлөх бөгөөд МХХ-ны гишүүн хуульч Б.Баасандорж, МХХ-ны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс,  МХХ-ны ахлах мэргэжилтэн С.Одсүрэн нар байлцсан. 

     Талууд хамтын ажиллагааны хүрээнд  дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо:

  • Энэтхэг Улсын төрийн эрх бүхий байгууллага, Монгол Улсад суугаа элчин сайдтай хамтран бодитой ажил зохион байгуулах, хоёр улсын Барын холбооны үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах. Энэ зорилгын хүрээнд МХХ болон Энэтхэг Улсын Барын Зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, харилцан айлчлал хийх, нэн ялангуяа Монгол Улсын хууль, орчны талаарх мэдээллийг энэтхэг улсын хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчид цэгцтэй зөв ойлгох, хамтран ажиллах орчныг бүрдүүлэхэд судалгаа, шинжилгээ, сургалт, семинар зохион байгуулах,
  • Монгол Улс дахь арбитр, иргэний хэрэг маргааны талаар ном товхимол бэлтгэх, сургалт семинар зохион байгуулах, 
  • Хоёр улсын хуульч, бизнес эрхлэгчдэд зориулсан техник туслалцааны хөтөлбөрийг Энэтхэгийн эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 
  • Энэтхэг Улсын хөрөнгө оруулалтын нөхцөлийг хамгаалах, сайжруулах зорилготой арбитрын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Монгол Энэтхэгийн хуульчдад харилцан хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгөх, хамтын ажиллагааг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах,
  • Сургалт, семинар, хэлэлцүүлэг болон бусад ажиллагаа зохион байгуулахад харилцан ашигтай нөхцөлөөр дэмжлэг, туслалцаа үзүүлэх,
  • Энэтхэг Улсын тэргүүлэх их, дээд сургуультай хамтын ажиллагааг МХХ-оор дамжуулан Монгол Улсын ижил төрлийн их сургуулиудтай холбож өгөхөд ач холбогдол өгөх, хоёр улсын хууль, эрх зүйн орчны талаарх судалгаа, шинжилгээний бүтээл, гарын авлага, эмхэтгэл харилцан солилцох,
  • Хоёр орны хуульчдын хүрээнд туршлага солилцох, чадавхжуулах арга хэмжээний бусад хэлбэрийг дэмжиж ажиллах,
  • Хоёр улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн дурдсанаас үл хязгаарлагдах бусад хэлбэрийн хамтын ажиллагааг санамж бичгийн үндсэн зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57