Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 08 дугаар сарын 14-ний өдрийг "Прокурорын албаны өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гарсан.
Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий прокурор 2015 оны Б/224 дүгээр тушаал гаргаж прокурорын байгууллагын прокурор, ажилтан, ахмадууд болон хуулийн байгууллагуудын хуульчдын дунд "Прокурорын цом" шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулах болсон.
Энэ жилийн тэмцээн 08 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгуулагдахаар болж бүртгэл эхэлсэн байна. Хуульчид та бүхнийг "Прокурорын цом" шатрын тэмцээнд МХХ-г төлөөлөн оролцохыг урьж байна. Тэмцээнд оролцох сонирхолтой хуульчид 96919692 дугаарын утсаар холбогдно уу.
Удирдамжтай танилцах: ЭНД дарж танилцна уу.