Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 5 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дээрх орон дээр сонгууль зарлаж байна.
Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа: 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл явагдана.
Санал өгөх үйл ажиллагаа: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
Жич: Захиргааны эрх зүйн хорооны нийт гишүүд та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
Монголын Хуульчдын холбооны
Захиргааны эрх зүйн хороо