Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдлаа.
Тус хурлаар хорооны Удирдах зөвлөлийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж цахим сонгуулийг зарлахаар тогтлоо. Мөн Ханнс Зайделийн сангаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Захиргааны эрх зүйн чиглэлээр хуульчдад зориулсан сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх асуудлыг хэлэлцсэн.
Түүнчлэн Захиргааны эрх зүйн хорооны эхний хагас жилд зарцуулагдсан төсвийн тайланг танилцуулсны зэрэгцээ тус хорооны дэргэдэх Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагчаар өмгөөлөгч М.Хандармааг томиллоо.