Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ҮНДСЭН ЭРХ: ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Хуульчдын өдрийг угтан Монголын Хуульчдын холбооноос Ханнс Зайделийн сантай хамтран “Шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрх: Хяналтын журмаар гомдол гаргах эрхийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.06.24) зохион байгууллаа.

  Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк нар нээж үг хэлсэн.

  Түүнчлэн хэлэлцүүлгийн хүрээнд хууль зүйн ухааны доктор (Ph.D)., дэд профессор Т.Мэндсайхан "Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг шийдвэрлэж буй байдал /2021 оны байдлаар)" сэдвээр, МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны гишүүн хуульч, судлаач С.Цэрэндолгор "Улсын дээд шүүхийн нийтийн зорилгод үйлчлэх чиг үүрэг буюу хяналтын журмаар гомдол гаргах шалгуур тогтоох замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь" сэдвээр итгэл хэлэлцүүлж, мэдээлэл өгсөн.

  Үүний дараа Захиргааны эрх зүйн хүрээнд салбар хэлэлцүүлгийг өрнүүлж, Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ чиглүүлж, Захиргааны эрх зүйн хорооны гишүүн хуульч, судлаач С.Цэрэндолгор хэлэлцүүлэгчээр оролцсон.

  Иргэний эрх зүйн салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр "Хууль зүйн үйлчилгээний төв"-ийн хуульч, өмгөөлөгч Г.Минжмаа, хэлэлцүүлэгчээр Хууль зүйн ухааны доктор (Ph.D)., дэд профессор Т.Мэндсайхан, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баялагмаа нар,  Эрүүгийн эрх зүйн салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор О.Мөнхбаатар, Эрүүгийн эрх зүйн хорооны гишүүн хуульч Д.Одонтунгалаг, Б.Онолтуяа нар оролцсон.

   Оролцогчдын зүгээс хяналттын журмаар гомдол гаргах эрхийн хэрэгжилттэй холбоотой нөхцөл байдлыг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ "Зөвхөн хяналтын журмаар гомдол гаргах асуудал төдийгүй анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн тогтолцооны асуудал, УДШ-ийн шүүх бүрэлдэхүүний асуудал, ялангуяа Дээд шүүхийн ачааллыг багасгаж илүү бодлогын шинжтэй буюу хууль хэрэглээ болон шүүхийн эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй"-г онцолж байсан. Мөн цаашид нарийвчилсан судалгаанууд хийж хуульчдын дунд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, тодорхой шийдвэр, зөвлөмжүүдийг гаргаж, нэгдсэн ойлголтуудыг бий болох хэрэгтэйг ч хэлж байсан юм.

  Энэхүү хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.

 Хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны Хороодын удирдлагууд болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 60 гаруй хуульч оролцож, санал, шүүмжлэлээ хуваалцсан. 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57