Хувь хүний орлогын албан татварын тайлангаа 2022 оны хоёрдугаар сарын 10-ны дотор тайлагнаагүй хуульчид харьяа Татварын албандаа хандаж зөвлөгөө авч, нөхөн тайлагнана уу.
Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг хуульчдын хувьд 2022 оны 06 дугаар сарын 10-ны дотор Татварын албандаа хандаж, тайлангаа гаргаж өгөхийг анхаарна уу.
Хэрэв дээрх хугацаанд татвараа тайлагнаагүй тохиолдолд Зөрчлийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.1-д “Шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй” гэх үндэслэлээр дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байна.