Монголын Хуульчдын холбооны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Эрдэнэбилэг “Хуульчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш М.Наранцэцэг “Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээ, Иргэний хуулийн зохицуулалт” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Завхан аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хуульч хамрагдлаа.