Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зарцуулдаг билээ.
Энэ жил уламжлал ёсоор хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд хамтран хууль, эрх зүй зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөр өгөх өдөрлөгийг Сүхбаатарын талбайд болон 21 аймагт зохион байгуулна.
Мөн тус өдөр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх болно.
Иргэн Та 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй аваарай.