Монголын Хуульчдын холбооны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оргилоор ахлуулсан ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм. Тодруулбал, Хуульчийн үргэлжилсэн 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбооны сургагч багш Г.Оюунбаяр “Барилга, уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүгийн эрх зүйн хамгаалалт, гадаад орнуудын туршлага” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Б.Эрдэнэбилэг “Хуульчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны сургагч багш Д.Энх- амгалан “ Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Говьсүмбэр аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй хуульч хамрагдлаа.
.