ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХ СОНГУУЛЬ ЯВАГДАНА
Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 12 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус орон тоон дээр цахим сонгууль зарлаж байна.
- Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа: 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
- Санал өгөх үйл ажиллагаа: 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.
Эдийн засгийн эрх зүйн хорооны нийт гишүүд Та бүхэн www.mglbar.mn цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.
Холбоо барих: 70116004