Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Хууль зүйн салбарын шагналаар шагнажээ.
Тодруулбал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Т.Сайнбаяр, Х.Ундрах-Оргил, Т.Даваасүрэн, Д.Мөнхтуяа нарыг, “Хүндэт жуух бичиг”-ээр Хуульчдын холбооны Өмнөговь аймаг дахь салбарын зохицуулагч, өмгөөлөгч Э.Дөлгөөнийг шагнасан байна.
Шагналыг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Дэд дарга Ш.Жолбарс нар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.