Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуульчийн нэр хүндийг өндөрт өргөх хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Хуульчдын холбоо, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг зэрэгцээ өөрийн оюундаа хөрөнгө оруулж, шатрын спортод амжилт гаргасан хуульч Очирбатын Хадбаатар, Төмөрбаатарын Баярсайхан, Мижгээгийн Мөнгөнхүү, Нэргүйн Мягмар, Дүгэрсүрэнгийн Нямсүрэн нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Шагналыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх "Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит хуульчдын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн"-ийн нээлтийн үеэр гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүссэн юм.