Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос “Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг судалж, Үндсэн хуулийн эрх зүйн хэрэглээний гарын авлага бэлтгэх" сэдэвт судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхар, Хуульчдын танхим /304 тоот/-д болно.
Сонирхсон хуульчид утсаар холбогдож бүртгүүлнэ үү.
Жич: Хүний тоо хязгаартай.
Холбоо барих утас:70116004
ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО