Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлыг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Зөвлөлийн 10 гишүүн бичгээр саналаа ирүүлж, 16 гишүүн оролцсон. Тус хурлаар Хуульчдын ээлжит V Их хурлын товыг хойшлуулж, 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулахаар шинэчлэн тогтоолоо.