Билгийн тооллын XVII жарны "сайжруулагч" хэмээн усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан зарим хуульчийг шагнасныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр гардуулан өглөө. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 133 дугаар зарлигаар "Алтан гадас одон"-оор Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн, өмгөөлөгч Лхагважавын Энхсайхан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 149 дүгээр тушаалаар Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг” -ээр Улсын Ерөнхий Прокурорын газрын Хяналтын прокурор, доктор, судлаач, Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны гишүүн, сургагч багш Бямбажавын Өнөрмаа нар шагнагдсан юм.