Азийн сангаас Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон бусад салбар эрх зүйн сэдвээр аудио, видео хичээл бэлтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа хууль зүйн доктор С.Гантулгын "Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт" сэдэвт аудио хичээлийг www.mglbar.mn цахим хуудасны "видео хичээл" буланд нэмж байршууллаа.
Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооны цахим хуудаст байршуулаад байгаа аудио, видео хичээлүүдийг цахим хуудаст өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн үзэж, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой.