Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурлыг 2021 оны 12 дугаар сарын 23, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хурлуудаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Нэг. Монголын Хуульчдын холбооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлав.
Хоёр. Монголын Хуульчдын ээлжит V Их хурлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.
Гурав. Монголын Хуульчдын холбооны дүрэм, холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.