Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан.
Хорооны тэргүүний цахим сонгуульд нийт 4 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс шүүгч Тэрбишийн Мөнх-Эрдэнэ олонхын санал авч Хорооны тэргүүнээр, удирдах зөвлөлийн гишүүнд нийт 19 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс шүүгч Сономпилийн Оюунгэрэл, өмгөөлөгч Батмөнхийн Анхбаяр, Соронзонболдын Халиунаа нар хамгийн олон санал авч Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөл 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хуралдаж тус сонгуулийн дүнг баталгаажууллаа.