“ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
Монголын Хуульчдын холбоо Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй "Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 2019, 2020, 2021 оны шинэ, залуу хуульчдад зориулан жендэрийн үндэсний шинжээч, “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргалын боловсруулсан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт нэг багц цагийн сургалтыг танхимаар зохион байгуулах гэж байна.
Холбоо барих: 90080260 (Монголын Хуульчдын Холбооны Азийн сангийн төслийн зохицуулагч Ж.Солонго)
Санамж: Сургалтад хамрагдах хуульчдын тоо хязгаартай бөгөөд сургалтын төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу!