Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан. Цахим сонгуульд нийт 4 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд хуульч Тэрбишийн Мөнх-Эрдэнэ олонхын санал авч, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүнээр сонгогдлоо.