Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ИНБ-УУДЫН ФОРУМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Байгууллага: Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага

Төсөл: Монгол Улсад жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь 

Гэрээний хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 30 хүртэл

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 13

ОУЭЗХБ-ын тухай

Олон улсын эрх зүйн байгууллага (ОУЭЗХБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх соёлыг бий болгохын төлөө дагнан ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

ТӨСЛИЙН ТУХАЙ

ОУЭЗХБ нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго бол жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод эрх зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх, хохирогч төвтэй үйлчилгээ хүргэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм.

 Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.idlo.int цахим хуудас болон төслийн @IDLOmongol Фэйсбүүк хуудаснаас авна уу.

Төслийг хэрэгжүүлэх явцад үндэсний хэмжээний зорилго, үйл ажиллагааны чиглэлээр нийцэж байгаа ИНБ-дыг нэгтгэсэн “Жендэрийн эрх тэгш байдлын төлөө” Форум байгуулагдсан. Энэхүү Форумын гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ҮНДСЭН АЖИЛ, ҮҮРЭГ

Форумын Гүйцэтгэх захирал дараах ажил үүрэг гүйцэтгэнэ:

  • Форумын үйл ажиллагаа, тогтвортой байдлыг хангахын тулд санхүүжилт олох;
  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, байгууллагын дүрэм журмын дагуу бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх;
  • Форумын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан бүх үйл ажиллагааг төлөвлөж, удирдан зохион байгуулах;
  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Гүйцэтгэх захирлын хувьд форумыг төлөөлөх;
  • Форумын өмч хөрөнгийг хариуцлагатайгаар захиран зарцуулах.

шалгуур үзүүлэлт

  • Хууль эрх зүй, нийгмийн ажил, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Төрийн бус эсхүл ашгийн бус байгууллагад санхүүжилт босгох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Монгол болон Анли хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • Компьютерийн програм Microsoft Suite-ийг эзэмшсэн, Фейсбукийн группийг ажиллуулах чадвартай байх;
  • Манлайлах, багаар ажиллах болон удирдан зохион байгуулах туршлагатай байх;
  • Үнэнч шударга, ажилдаа бүрэн төвлөрөх, дур сонирхолтой, сэтгэлтэй байх, харилцааны өндөр соёлтой байх;
  • Форумын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр идэвхи, санаачилгатай байх, төслийн дараа цаашид тогтвортой ажиллах.           

бүрдүүлэх материал

Сонирхож буй хүмүүс өөрийн намтар (CV), яагаад энэ ажилд орох хүсэлтэй байгаа талаар бичсэн захидал (Cover letter) болон өмнө ажиллаж байсан байгууллагаас тодорхойлсон хоёр захидал (Reference letter)-ын хамт ОУЭЗХБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт  osukhbaatar@idlo.int имэйл хаягаар ирүүлнэ үү.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57