Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбоо /LAWASIA/-оос Хуульчдын холбоодын удирдах албан тушаалтнуудын форумыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Тус форумд Герман, Австрали, Япон, Малайз болон Сингапур улсуудын Хуульчдын холбооны удирдлагууд оролцсон. Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах оролцож, “Ковид-19” цар тахлын үед Монголын Хуульчдын холбоо ямар стратеги, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар илтгэл танилцуулж, бусад орны Хуульчдын холбооны удирдлагуудтай санал, туршлага солилцсон юм.