Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

   Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвөөс “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоо” болон “Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо” сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг 2021 оны аравдугаар сарын 08-ны өдөр “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.  
   Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь хуулийн байгууллагуудын оролцоог сайжруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдвээр, хуульч, ахлах улсын өмгөөлөгч Г.Наранбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоо” сэдвээр, ахлах мэргэжилтэн Т.Хулан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, гэмт хэргийн гаралт, төлбөрийн чадваргүй яллагдагчийн эзлэх хувь, улсын өмгөөлөгчийн ажлын ачаалал зэргийг харгалзан Төвийн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцүүллээ.
Сургалт, хэлэлцүүлгээр;
1.    Улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал;
2.    Улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн харилцаа, нийгмийн баталгаа;
3.  Орон нутаг дахь нутгийн захиргааны байгууллагатай хамтрах харилцаа зэрэг асуудлыг хэлэлцүүлж,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоог сайжруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь Засаг даргын оролцоог тодорхой болгох талаар үр дүнтэй саналууд гарсан бөгөөд саналыг нэгтгэн холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ.
   Сургалт, хэлэлцүүлэгт шүүн таслах ажиллагаанд оролцдог шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцож, 2022 онд хамтран ажиллах талаар санал солилцож, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаанд оролцдог хуулийн байгууллагуудын оролцоог сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болсон юм.

    Дашрамд дурьдахад, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... хууль зүйн туслалцаа авах", тавин тавдугаар зүйлийн 2-т "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ", Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “d”-д “...өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, ...өмгөөлөгчийн хөлсийг төлөх хүрэлцээтэй мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх” болон төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
4 цаг 31 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32