Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлэхийг урьж байна

   Дотоод хэргийн их сургуулиас санаачлан “Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсролын хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран 2021 оны 10 дугаар сард зохион байгуулах юм.

   Тус хурал нь хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг боловсрол, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын хүрээнд хэлэлцэж, хууль зүйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ. Иймд хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд илтгэл бэлтгэн ирүүлж оролцохыг хууль зүй, боловсрол судлалын салбарын эрдэмтэн, судлаач, докторант, магистрант нарт хандан уриалж байна.


   Илтгэлийг 2021 оны 09-р сарын 20-ны дотор dashgaadan.e@uia.gov.mnuyanga_e@legalinstitute.mn хаягаар хүлээн авна.
 

Дэлгэрэнгүй мэдээллийг удирдамжаас үзнэ үү.
 
Хурлын зорилго: 

  Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг боловсрол, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын хүрээнд хэлэлцэж, хууль зүйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.  

Зохион байгуулагч: 

Дотоод хэргийн их сургууль 

Хамтран зохион байгуулагч: 

Хууль зүй, дотоод хэргийн яам 

Хууль зүйн үндэсний хүрээлэн

МУИС-ийн Хууль зүйн сургууль 

МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль

Боловсролын хүрээлэн

Монголын Хуульчдын холбоо

Хурал зохион байгуулах газар: 

Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд 

Хурал зохион байгуулах хугацаа:

2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Хуралд ирүүлэх илтгэлийн чиглэл:

1.Боловсролын онол, арга зүй, шинэчлэл; 

2.Боловсролын хөгжлийн чиг хандлага;

3.Боловсрол ба хууль зүйн шинжлэх ухааны уялдаа, онол, арга зүйн асуудал;

4.Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд хууль зүйн боловсролын эзлэх байр суурь;

5.Монгол Улсын хууль зүйн тогтолцоонд боловсролын эзлэх байр суурь; 

6.Хууль зүйн боловсролын талаарх гадаад орны сайн туршлага;  

7.Хууль зүйн боловсролын тогтолцоо; 

8.Хууль зүйн мэргэжлийн боловсрол;

9.Хууль зүйн боловсролын сургалтын агуулга, түүний шинэчлэлийн асуудал; 10.Хууль зүйн боловсролын сургалтын арга зүй, технологи; 

11.Хууль зүйн боловсролын хүний нөөцийн бодлого, багшийн хөгжил, 

12.Хууль зүйн боловсрол эзэмшигчдийн чадамж, хөгжил;

13.Хууль зүйн боловсролын сургалтын орчин, нөхцөл;

14.Хууль зүйн боловсролын үнэлгээ, чиг хандлага; 

15.Хууль зүйн боловсролын сургалтын чанар, баталгаажуулалт; 

16.Хууль сахиулахуйн боловсрол судлал; 

16.1.цагдаагийн байгууллагын алба хаагчийн боловсролын асуудал;

16.2.хил хамгаалах байгууллагын алба хаагчийн боловсролын асуудал; 

16.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн боловсролын асуудал;

16.4.шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчийн боловсролын асуудал;

16.5.онцгой байдлын байгууллагын алба хаагчийн боловсролын асуудал.

17.Шүүх эрх мэдлийн байгууллагын хүний нөөцийн боловсролын асуудал; 

18.Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг байгууллагын хүний нөөцийн боловсролын асуудал; 

19.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага дахь хууль зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг хүний нөөцийн асуудал; 

20.Сэдэвт хамаарах бусад асуудал.

Эх бичвэрт тавигдах шаардлага:

1. Боловсруулах программ Microsoft Word;

2. Үсгийн фонд Arial;

3. Үсгийн өндөр 12;

4. Мөр хоорондын зай 1.15;

5. Цаасны захын зай Дээд, доод, баруун захаас 1.5 см,  зүүн захаас 3 см

6. Эшлэл АРА формат

7. Хуудас 5-8 

Илтгэгчийн ирүүлсэн илтгэлийг өөр эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлээгүй болон хэвлүүлээгүй байна.

Хамрах хүрээ: 

Хууль зүйн боловсролын асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг боловсролын болон хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, докторант, магистрант нар оролцоно. 

Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт:

  Эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэх, эмхэтгэлд оруулах илтгэлийг ДХИС-ийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хууль сахиулахуйн боловсрол судлалын төвд цаасаар болон цахим хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл dashgaadan.e@uia.gov.mn, uyanga_e@legalinstitute.mn хаягаар хүлээн авна. 

  Илтгэлд илтгэгчийн талаарх товч танилцуулга, албан тушаал, илтгэлийн сэдэв, түлхүүр үгс, хураангуйг тусгасан байна.  

  Илтгэлүүдийг хүлээн авч, эрдэм шинжилгээний ажилд тавигдах шалгуур үзүүлэлтэд нийцэж, шалгарсан илтгэлийг сонгон хэлэлцүүлнэ. Коронавирусийн халдварын тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран хэлэлцүүлгийг төвлөрсөн болон цахимаар зохион байгуулна.

  Хүлээн авсан илтгэлүүдээс тавигдах шаардлага хангасан илтгэлийг эмхэтгэлд оруулж, хэвлэнэ. 

Урамшуулал:

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаачдад урамшуулал олгоно. 

Илтгэлийн хураангуй болон илтгэл хүлээн авах цахим хаяг: 

dashgaadan.e@uia.gov.mn, uyanga_e@legalinstitute.mn

Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой асуудлаар 9123-9123, 9999-0368, 9191-2170 дугаарын утсаар мэдээлэл авна уу.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24