Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч нар зориулсан бодлого бодох аргачлалын албан ёсны сургалтыг 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.
Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос 2018 онд салбар эрх зүйн /иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй/ бодлогыг хэрхэн бодох, дүгнэх аргачлалын талаар нэгдсэн ойлголтод хүрч, зөвлөмж гаргасан байдаг. Уг зөвлөмжийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлого бодох аргачлалын сургалтыг зохион байгуулдаг бөгөөд сургалтыг 2021 оны наймдугаар сарын 23, 25, 27, 28, 30, есдүгээр сарын 03, 04, 06-ны өдрүүдэд зохион байгуулна.
"Ковид-19"-ийн нөхцөл байдалтай холбогдуулан нэг удаагийн сургалтад 30 хүнийг л хамруулах боломжтой тул бүртгэлээ эхэлж баталгаажуулсан нь сургалтад хамрагдах боломжтой.
Сургалтад бүртгүүлэх бол ЭНД дарна уу!
Сургалтын төлбөр: 100.000 төгрөг бөгөөд төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу!
Данс: Голомт банк:1105083257 /Хүлээн авагчийн нэр:МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО/
Холбоо барих: 70116004