Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан тус холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хороо, Хүүхдийн эрх зүйн дэд хороо, Үнэт цаас, технологийн дэд хороо хамтран 2021 оны зургадугаар сарын 30, долдугаар сарын 1-ний өдрүүдэд “Хувийн эрх зүйн шинэтгэл” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь 6 сэдвийн хүрээнд явагдсан. Үүнд:
“Хувийн эрх зүйн шинэтгэлийн зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч Р.Пүрэвбаатар, панелистаар МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч дэд профессор, доктор Б.Тэмүүлэн (Ph.D), хуульч, өмгөөлөгч Д.Оросоо, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны хорооны зохицуулагч, хуульч, өмгөөлөгч Н.Баасанжав, "Тансаг Трэйд" ХХК болон "Мөнгөт Шарга Групп" ХХК-д хуулийн зөвлөх, Нийтийн эрх ашиг ТББ-ын гишүүн, "Сумма Кум Лауде" ХХК-ийн дэргэдэх Эрх зүй ба Эдийн засгийн хүрээлэнд судлаач Э.Нямбаатар нар оролцсон.
“Санхүү, үнэт цаасны зах зээл” сэдвийн хэлэлцүүлэг нь “Арилжааны банкны IPO” болон “Криптовалют, виртаул хөрөнгийн тухай” гэсэн дэд сэдвүүдэд хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлсэн.
“Арилжааны банкны IPO” сэдвийн чиглүүлэгчээр МХХ-ны Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч С.Халиунаа, панелистаар АХБ-ны төслийн зөвлөх, "Шинрай партнерс" ХХН-ийн хуульч З.Шагдарсүрэн, Өмгөөллийн "Эф Эл Си" ХХН-н гишүүн, хуульч Б.Баяраа, "Ард Менежмент ҮЦХ" ХХН-ийн гүйцэтгэх захирал, Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС-ийн менежер Ч.Хандаа, Өмгөөллийн "Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн гишүүн, хуульч Д.Дүгэржав нар;
“Криптовалют, виртаул хөрөнгийн тухай” сэдвийн чиглүүлэгчээр "Lemon Press"-ийг хамтран үүсгэн байгуулагч Э.Золбаяр, панелистаар Өмгөөллийн "Эм Ди Эс энд Хаанлекс" ХХН-ийн удирдах гишүүн, хуульч И.Майзориг, "Ай Си Ти групп" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Лхамсүрэн, "Мобиком Корпораци" ХХК-ийн Хууль эрх зүй Бодлого зохицуулалтын газрын Ахлах хуульч, өмгөөлөгч Б.Зол-Ундрах, МХХ-ны Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн, хуульч Н.Батхүү нар оролцсон.
“Олон Улсын арилжааны арбитр ба гуравдагч талын санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МХХ-ны Иргэний эрх хорооны гишүүн, өмгөөлөгч С.Халиунаа, панелистаар Өмгөөллийн "Ди Би энд Жи Ти Эс" ХХН-ийн гүйцэтгэх захирал, хуульч, Д.Золжаргал, Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, хуульч О.Номинчимэг, Өмгөөллийн "Цогт энд Нандин" ХХН-ийн гишүүн, хуульч Н.Цогт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор (PH.D), хуульч Э.Байгаль нар;
“Хүүхдийн өмчлөх эрхийн асуудлууд” дэд сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Хуульчдын холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, "Хөгжлийн шийдэл" ТББ-ын Нөлөөллийн зохицуулагч Х.Баасанжаргал, панелистуудаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хуульч А.Дугармаа, Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Хүний эрхийн эксперт Б.Болорсайхан, Хөдөө Аж ахуйн Их сургуулийн ЭЗБС-ийн ахлах багш (Ph.D) Л.Ундаргаа, Их Засаг Олон Улсын Их сургуулийн багш, Өмгөөллийн "Чингис партнер" ХХН-ийн захирал, хуульч, өмгөөлөгч А.Батбаатар нар;
“Хяналтын журмаар гомдол гаргах эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, панелистаар Хуульч, судлаач Р.Очирбал, "Шихихутуг" Их сургуулийн багш, хуульч А.Доржготов, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш (LL.M) Д.Ганхүрэл, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, (LL.M) Б.Хонгорзул, Их Засаг Олон Улсын Их сургуулийн багш, хуульч Г.Нацагдорж нар;
“Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МХХ-ны ИЭЗ-н хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч О.Вандандорж, панелистаар МУИС-ийнн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Өмгөөллийн “И Эл Би Партнерс” ХХН-ийн гишүүн гүйцэтгэх захирал Д.Энхзул, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч Ч.Жадамба, Өмгөөллийн “Анта консалтинг” ХХН-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, МХХ-ны Хуульчдын эрх ашгийг хамгаалах хорооны гишүүн Д.Түвшинтамир Өмгөөллийн “Очир Лекс Пратнерс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх гишүүн, өмгөөлөгч Ж.Болорцэцэг нар тус тус оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн илтгэгчид, чиглүүлэгчид болон гишүүд Та бүхэнд талархал илэрхийлье.
Хэлэлцүүлгийн бүтэн бичлэгийг дараах холбоос дээр дарж үзнэ үү.
2021.07.01-ний өдөр
-“Хүүхдийн өмчлөх эрхийн асуудлууд”
-“Хяналтын журмаар гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”
- "Цар тахлын үеийн гэрээний эрх зүйн зарим асуудлууд”