Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭМГЭНЭЛ

  Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Бадамгаравын Цэрэнбат нь 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

  Б.Цэрэнбат нь 1958 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрж өгсөн бөгөөд 1976 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн дунд сургууль, 1981 онд Хууль цаазын дунд сургууль, 1990 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ.

  Б.Цэрэнбат нь 1981-1983 онд Архангай аймгийн шүүхийн шүүгч, 1983-1985 онд Завхан аймгийн шүүхийн шүүгч, 1990-1996 онд Завхан аймаг дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч, 1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч, Гаалийн хорооны дарга, 2001-2010 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгч, Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, 2010-2014 онд Дархан-Уул аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2015 оноос өнөөг хүртэл өмгөөлөгчөөр ажиллаж байв.

  Түүний хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1996 онд Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын "Жуух бичиг", "Аймгийн тэргүүний ажилтан" тэмдэг, “Шийдвэр гүйцэтгэх албаны тэргүүний ажилтан”, 2012 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.

  Б.Цэрэнбатын хүнлэг нөхөрсөг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь Монголын Хуульчдын холбооны нийт гишүүн хуульчдын сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх болно.

  Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
4 цаг 28 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32