Монголын Хуульчдын холбооноос 2021 онд батлагдсан Сургалтын нэгдсэн хөтөлбөр, чиглэлийн хүрээнд Хуульчийн үргэлжилсэн сургалтыг цахим хэлбэрээр нийт 15 удаа зохион байгуулаад байна. Үүнээс хуульчдыг мэргэшүүлэх чиглэлээр дотоодын болон олон улсын байгууллагатай хамтарсан сургалт 7, үндсэн төлөвлөгөөт сургалтыг 8 удаа зохион байгуулсан.
Мөн энэ удаа нөхцөл байдалтай холбогдуулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2021 оны тавдугаар 26, 27, 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах гэж байна. Хуульч Та сургалтад хамрагдах бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Сургалтад хамрагдах хуульчдын тоо хязгаартай бөгөөд сургалтын төлбөрийг төлж бүртгэлээ баталгаажуулсан хуульчдад сургалтын линкийг тухайн сонгосон хичээл тус бүрийн өмнөх өдөр и-мэйл хаягаар явуулах болно.