Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2021"-ЫН ХҮРЭЭНД 177 ХУУЛЬЧ 550 ГАРУЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ УТСААР ӨГЛӨӨ

   Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.

  Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, тусгай дугаар ашиглан иргэдэд хууль, эрх зүй мэдлэг олгох, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Үүнд:

-Нийслэл болон 21 аймагт тусгай дугаарын утсыг ажиллуулж, хуульчид болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран иргэдээс ирсэн хууль, эрх зүйн холбогдолтой асуултуудад хариулт өгч ажилласан бөгөөд Монгол Улсын хэмжээнд нийт 187 хуульч 550 гаруй иргэнд утсаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөв. 
-www.ilaw.mn цахим хуудас болон ilaw аппликэйшний “Видео дуудлага” цэсийг ашиглан хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан бөгөөд нийт 30 гаруй иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авав.
-Монголын Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар дамжуулан “ЭмЖэйЭл атторнейс” ХХН болон Хуульчдын холбооны гишүүн хуульч Э.Амархүү, Ц.Баяртогтох нар “live” хийж, хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгсөн бөгөөд 3600 гаруй хүн хандалт хийж, шууд дамжуулалтад холбогдон хуульчдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. 
-Мөн хууль сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулж, Монгол HD, Eagle, ТВ9, ETV, 25 дугаар суваг, ТВ24 телевизүүдэд хуульчид зочноор оролцож, нийгэмд шаардлагатай байгаа зарим хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл ярилцлага өгсний зэрэгцээ “Хүүхдийн эрхийг хэн хамгийн их зөрчдөг вэ?”, “Хүүхдийн эрхийн өмнө үүрэг хүлээгчид гэж хэн бэ?” сэдэвт подкастуудыг бэлтгэн хүргэлээ. 

   Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо нь “Хуульчийн про боно-2021” өдрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатчдын танхим, “ЭмЖэйЭл атторнейс” ХХН, “Ай Ло Инновэйтив” ХХК, Хуульчдын холбооны гишүүн хуульч Л.Энхсайхан, З.Алтангэрэл, Л.Баярт, Э.Амархүү, У.Баяртогтох, Г.Бат-Отгон, О.Билгүүн, С.Баянмөнх, С.Оюун-Эрдэнэ, Э.Ундраххэрлэн, Ж.Эрдэнэбаатар, С.Энхцэцэг болон 21 аймаг дахь салбарын зохицуулагчид нартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
4 цаг 19 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32