Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
 “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХОХИРОГЧИД ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХЭД ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ” СЭДЭВТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

   Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онд хэрэгжүүлж байгаа билээ.

   Тус төсөл нь гэр бүлийн хүчирхийлэл(ГБХ)-ийн хохирогчдын эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд энэ хүрээнд өмгөөлөгчдийг чадавхжуулах, олон нийтийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахаар Монголын Хуульчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх, сургагч багшаар бэлтгэх сургалтыг өнгөрсөн жил хамтран зохион байгуулсан.

   Энэ удаа Монголын Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэхэд өмгөөлөгчийн үүрэг” сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалтыг явуулах бөгөөд хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цагт тооцогдоно. Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар удирдан чиглүүлнэ.

   Сургалтын эхний ээлж 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хоёрдугаар ээлжийн сургалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр вебинар хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

   СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

   ГБХ-ийн хохирогчид эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэхэд өмгөөлөгчдийн ур чадварыг хөгжүүлэх, тэднийг мэргэшүүлэх юм. 

Сургалтад оролцогчид сургалтын эцэст дараах үр дүнд хүрсэн байна: Үүнд:

-ГБХ-тэй тэмцэх чиглэлд өмгөөлөгчийн оролцоо болон бусад байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар ойлголтоо бататгана,

-ГБХ-ийн хохирогчид хэрхэн хохирогч төвтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлнэ,

-ГБХ-ийн хохирогчийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй болж, практикт хэрэгжүүлэх боломжтой болно.

  Сургалтад хамрагдах хүсэлтэй өмгөөлөгчид ЭНД ДАРЖ дарж бүртгүүлнэ үү!  Сургалтад хамрагдах өмгөөлөгчдийн тоо хязгаартай бөгөөд эхний сургалтад хамрагдсан хуульчид дахин оролцох боломжгүй. Мөн хамгийн эхэнд хандсан нь сургалтад хамрагдах боломжтой болохыг анхаарна уу. (Оролцогчдын тоо бүрдмэгц бүртгэл хаагдах болно)

Сургалтын хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцана уу!

  Жич: Сургалтад хамрагдсан өмгөөлөгчид 2021 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцох бөгөөд сертификат олгоно. Сургалтын төлбөр болох 42.500 төгрөгийг хамтран зохион байгуулагч байгууллагаас санхүүжүүлнэ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
4 цаг 5 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32