Хуульч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь саад учруулах, албан үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь халдах зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, хуульчдын нэр хүндийг хамгаалах арга замын талаар хуульчдынхаа байр суурь, санал шүүмжлэлийг сонсож, хуульчийн нэр хүндийг хамгаалах арга замыг эрэлхийлж, санал, зөвлөмж гаргах зорилгоор Монголын Хуульчдын холбооноос 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр "Хуульчийн эрх зүйн байдал, нэр хүнд, хариуцлага" сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хуульчид та бүхэн хэлэлцүүлэгт оролцох бол ЭНД дарж бүртгүүлнэ. Хэлэлцүүлэгт оролцогчдын тоо хязгаартай бөгөөд бүртгэл 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны 17:00 цагт хаагдана.