Монголын Хуульчдын холбооны Тамгын газраас “Хан голомт” төвтэй хамтран Хуульчдын холбооны 21 аймаг дахь салбарын зохицуулагч болон Тамгын газрын ажилтнуудад зориулан “Өсөлтийн сэтгэлгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр(2021.03.02) цахимаар зохион байгууллаа.
Хувь хүний хөгжлийн чиглэлээр мэдээлэл өгсөн тус сургалтыг “Хан голомт” төвийн захирал, хуульч Ц.Азбаяр удирдан явуулсан юм.
Мөн тус сургалтын дараа Хуульчдын холбооны удирдлагууд 21 аймгийн салбарын зохицуулагч нартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Хуульчдын холбооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.