Монголын Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хорооноос өчигдөр(2021.02.15) "Becoming a lawyer" цахим уулзалт, ярилцлагыг "clubhouse" аппликэйшн ашиглан зохион байгууллаа. Тус цахим уулзалтад Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн О.Батхүү, хуульч Ж.Эрхэмбаатар, Б.Баттуул, Н.Орчлон, Т.Мөнх-Эрдэнэ, П.Орхон, Ц.Ганболд нар илтгэгчээр оролцож, гадаадын орнуудад тэтгэлгээр суралцах болон хуульчид өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн туршлагаас хуваалцсан юм. Мөн энэхүү уулзалтад 170 гаруй хуульч, эрх зүйч идэвхтэй оролцож, асуулт асууж, санал сэтгэгдлээ хуваалцсан.
Уулзалтыг "clubhouse" аппликэйшнаар зохион байгуулсанд зарим хуульчдын хувьд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд шинэ технологийг туршиж үзэх санаачилга маань сонирхсон бүх хүнийг хамруулах боломжгүй, хязгаарлалт үүсгэсэнд хүлцэл өчье. Энэ дашрамд, "Clubhouse" аппликэйшний аndroid утас дээрх хувилбар тун удахгүй гарах гэж байгаа талаар www.gogo.mn цахим хуудаст мэдээлснийг уламжилъя.