АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ДЭРГЭДЭХ ХҮНИЙ ЭРХИЙН ХУУЛЬЧДЫН СҮЛЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ХУРАЛ БОЛЛОО
Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны дэргэдэх Хүний эрхийн хуульчдын сүлжээнээс нээлтийн хурлаа 2021 оны нэгдүгээр сарын14-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Тус хурлын нээлтэд Ази, Номхон далайн бүсийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Чунхван Чой оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хурлын чиглүүлэгчээр тус холбооны Хүний эрхийн секторын хамтрагч дарга Шям Диван ажиллалаа. Тус хуралд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Зөвлөлийн гишүүн Б.Баттуул, Л.Галбаатар нар оролцсон юм.
Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны дэргэдэх Хүний эрхийн хуульчдын сүлжээний энэхүү хурлаар гишүүд ойрын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хүний эрхийн нийтлэг асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд нээлтийн хуралд дараах хуульчид оролцсон. Үүнд:
- Австралийн өмгөөлөгч Жудит Престон
- Австралийн Хууль зүйн зөвлөлийн Хүний эрхийн хорооны дарга, доктор Сара Притчард
- Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны Хүний эрхийн секторын хамтрагч дарга, профессор Ясуши Хигашизава
- Америкийн Хуульчдын холбооны Азийн бүс нутгийн зөвлөлийн дарга Сара Сэндфорд
- Америкийн Хуульчдын холбооны Олон улсын хүний эрхийн хорооны дарга Ларри Локер
- БНСУын Дончхон сангийн өмгөөлөгч Такгон Ли
- БНСУын Хуульчдын холбооны Олон улсын хүний эрхийн асуудлаарх тусгай хорооны дарга, доктор Пилкю Хван
- БНХАУын Ренминий Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Лу Хайна
- Кувейтийн Хуульчдын нийгэмлэгийн төлөөлөгч Алмас Букаммаз
- Макаогийн Хуульчдын холбооны төлөөлөгч Калвин Тинлоп Чуй
- Макаогийн Хуульчдын холбооны төлөөлөгч Бернардете Фан
- Малайзын өмгөөллийн нөхөрлөлийн захирал Мурад Али Бин Абдулла
- Малайзын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дарга Эндрю Хоо
- Микронезийн Ерөнхий прокурорын орлогч Лори Уильямс
- Монголын Хуульчдын холбооны гишүүн Б.Баттуул
- Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Л.Галбаатар
- Тайванийн Хуульчдын холбооны төлөөлөгч Эрик Чанг
- Тайландын Байгаль орчны эрх зүйн Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Мэтью Бэрд
- Фижигийн Хуульчдын нийгэмлэгийн Зөвлөлийн гишүүн Серувиа Наякалеву
- Хонг Конгийн Хуульчдын нийгэмлэгийн Үндсэн хуулийн асуудал, хүний эрхийн хорооны дарга Амирали Насир
- Хонг Конгийн хуульч, доктор Сяонан Ян
- Шри Ланкын өмгөөлөгч Упали Жаятияка
- Энэтхэгийн өмгөөлөгч Деванш Мехта
- Энэтхэгийн хуульч Риа Сингх Савхни
- Энэтхэгийн Хуульчдын холбооны дэд ерөнхийлөгч, доктор Пинки Ананд
- Японы Хуульчдын нэгдсэн холбооны Олон улсын хүний эрхийн хорооны дарга Сатоко Китамура
- Японы Хуульчдын нэгдсэн холбооны гишүүн Юми Итакура
- Японы Хуульчдын нэгдсэн холбооны гишүүн, өмгөөлөгч Тоширо Уэянаги
- Японы Хуульчдын нэгдсэн холбооны гишүүн Изоми Сузуки
Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны дэргэдэх Хүний эрхийн хуульчдын сүлжээ нь тус холбооны гишүүн нийгэмлэг, холбоодын хүний эрхийн институтүүдтэй түншлэн ажиллах бөгөөд цахим сүлжээ бий болгох, тус сүлжээний уулзалт зохион байгуулах, хүний эрхийн асуудлаарх мэдээллийн хуудас тогтмол бэлтгэх, гишүүн байгууллагуудад туслалцаа үзүүлэх, Ази, Номхон далайн бүсийн хуульчдын холбооны санаачилгад оролцох бодлогын бүлгэм байх юм. Түүнчлэн тус сүлжээний эрхлэх асуудал өргөн цар хүрээтэй байж, хүний эрхийн асуудлаарх аливаа санаачилгад нээлттэй байхаа илэрхийлсэн.