Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот тогтоолоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт зохион байгуулахыг түр хориглосон. Тус шийдвэртэй холбогдуулан Монголын Хуульчдын холбооноос 2020 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байсан Хуульчийн үргэлжилсэн сургалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо.