Азийн сангаас Монголын Хуульчдын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй болон бусад салбар эрх зүйн сэдвээр 10 видео болон аудио хичээл бэлтгэн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа сургагч багш Ц.Азбаярын "Хуульчийн харилцаа, хандлага" хичээлийг www.mglbar.mn цахим хуудасны "видео хичээл" буланд нэмж байршууллаа.
Хуульчид Та бүхэн Хуульчдын холбооны цахим хуудаст байршуулаад байгаа 6 хичээл(төслийн хүрээнд бэлтгэсэн)-ийг цахим хуудаст өөрийн гишүүний эрхээрээ нэвтрэн үзэж, хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагаа тооцуулах боломжтой.