ТАЛАРХАЛ
С.Лхагвадулам миний бие 2015 онд өөрийн эрхэлдэг дэлгүүрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор зээл авсан. Гэтэл ар гэрийн гачигдал гарч дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болж, дампуурсан төдийгүй орох оронгүй олон хүүхэдтэй өрх толгойлсон, зорилтот бүлгийн иргэн болсон.
Зээлээ төлж чадаагүйн улмаас хүндхэн байдалд орж 2020 онд шүүхэд дуудагдсан. Энэ хэцүү үед Хуульчдын холбоонд хандахад, мэргэжилтэн Х.Саруул маш шуурхай ажиллаж, надад өмгөөлөгч Т.Одгалыг томилж өгч, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлсэнд маш их баяртай байна. Одоо би асуудлаа бүрэн шийдвэрлэсэн төдийгүй хүүхдүүдээ цэцэрлэгт өгч, өөрөө ажилд орж, ажил хийж эхэлсэн.
Иймд миний амьдралд туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Т.Одгал болон Монголын Хуульчдын холбооны хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Хүндэтгэсэн: Иргэн С.Лхагвадулам