Монголын Хуульчдын холбоо нь Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газартай хамтран тус шүүхийн байранд хуульчид хэргийн материалтай танилцах ажлын өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтэд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Ховд аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Гантулга, Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын дарга С.Даваасүрэн, Хуульчдын холбооны тус аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Энхжаргал болон хуульчдын төлөөлөл оролцсон юм.
Хуульчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйлчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлах зэрэг олон давуу талтай юм.