“Өмгөөлөгчийн мэргэшлийн өдөр”-ийг тохиолдуулан зарим өмгөөлөгчийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тодруулбал, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын гавьяат хуульч Жамцын Яринпил, өмгөөлөгч Цэгмидийн Хүрэлбаатар, Тогтохын Урангэрэл, Цогоогийн Одончимэг, Жанчивдоржийн Майзориг, Цэрэндаваагийн Цэрэнням, Эрхэмбаярын Мөнхзолбоо, Чимэдбалдирын Жадамба, Отгонбаярын Оюунсувд, Оргилсайханы Билгүүн, Жүгдэрийн Чимэддулам, Эрдэнэсайханы Дөлгөөн нарыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг өнөөдөр гардуулан өгсөн юм.