Дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотойгоор Австрали Улсын Үндэсний их сургуулиас цахим хэлбэрийн алсын зайн сургалтыг 2020 оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалт нь
-Олон улсын сансрын эрх зүй
- Бизнес ба хүний эрх
- Хүний эрх, байгаль орчны суурь ойлголт
- Дэлхийн өв-хүний эрх
- Дэлхийн өв-тогтвортой хөгжил
- Хууль сахиулагчид (прокурор, шүүгч) хоорондын олон улсын хэм хэмжээ
-Удирдлагын талаарх олон улсын хэм хэмжээ (төрийн албан хаагчид болон албан тушаалтнууд) зэрэг сэдвийн хүрээнд явагдана. Үүний зэрэгцээ суралцагчдын саналаар сонирхож буй сэдвийн хүрээнд сургалт явуулах боломжтой бөгөөд сургалтаа амжилттай суралцаж төгсвөл Австралийн Үндэсний Их сургуулиас сертификат олгоно.
Онлайн сургалтын төлбөр 500 ам.доллар бөгөөд сургалтад хамрагдахыг хүсвэл тус сургуулийн Хууль зүйн коллежийн ахлах багш, доктор Жонатан Лилжебладтай Jonathan.Liljeblad@anu.edu.au цахим хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.