Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Тогтохын Урангэрэл нь Зоригтбаатар миний хууль ёсны эрх ашгийг чадварлаг хамгаалж, миний алдааг ухааруулан ятган ойлгуулж, бүхий л сэтгэл зүрхээ зориулж, чин сэтгэл идэвхи гарган ажилласныг тань өөрийн оюун ухаандаа өндрөөр үнэлж Монголын Хуульчдын холбоогоор дамжуулан талархал илэрхийлж байна.
Миний бие хэдийгээр цагдан хоригдож байгаа ч өөрийн гэм буруугаа ухамсарлан дахин алдаа эндэгдэл гаргахгүй амьдрах итгэлийн үүднээс энэхүү талархлыг бичсэн болно.
Талархал бичсэн: ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй Д.Зоригтбаатар