“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг утсаар өгнө.
Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой юм.