Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны зургадугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томилоод буй.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх өнөөдөр (2020.06.23) Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригтой уулзаж, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.
Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар байлцсан бөгөөд уулзалтын үеэр Шүүхийн багц хуультай холбоотой асуудлаар санал солилцсоны зэрэгцээ хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан юм.