Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан. Цахим сонгуульд нийт 18 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд хуульч Лхагвасүрэнгийн Галбаатар, Батаагийн Баттогтох, өмгөөлөгч Шагдарсүрэнгийн Алтангадас нар хамгийн олон санал авч, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.
Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 08-ны өдрийн хурлаар дээрх сонгуулийн дүнг баталгаажуулсан юм.