Сүүлийн үед эрх зүйчид болон өмгөөллийн нөхөрлөлүүдээс Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах эсэхийг тодруулсан асуултыг цөөнгүй ирүүлээд байна.
Монголын Хуульчдын холбооны 2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулахаар тусгасан бөгөөд Шалгалтын хорооноос 2020 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр 14.2-д “Хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.” гэж заасан бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Холбооны www.mglbar.mn цахим хаягаар тухай бүр мэдээлэх болно.