Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Шүүхийн багц хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тодруулбал, Шүүхийн багц хуулийн хүрээнд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бусад хуультай уялдуулах шаардлагатай болсон билээ. Иймд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн №02 тоот тушаалаар "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах" ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулаад байна.
Хуульчид Та бүхэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний дотор gsanchir1@gmail.com хаягаар саналаа ирүүлнэ үү.
Төсөл ТАТАХ
Холбоо барих: 70116004