Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсантай холбогдуулан санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид буюу хуульч, нотариатч, нягтлан бодогч нарын “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ"-г хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргийг сурталчлан таниулах, үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх шаардлагатай болсон билээ.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 464 дугаартай тогтоолоор “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний үйл ажиллагааны журам”-ыг баталж, улмаар түүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан. Иймд хуульчид Та бүхэн тус журам болон аргачлалтай танилцаж, мөрдөж ажиллана уу.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО